Есөн Од Фүүд интернэшнл ХХК


2002 оноос 2004 оны хооронд шоколадны үйлдвэрийн технологи болон тоног төхөөрөмжийн судалгааг баруун Европын орнуудын туршлага дээр үндэслэн Белги улсаас НОУ ХАУ болон үйлдвэрлэлийн шугамыг Монгол улсад нэвтрүүлэн, тухайн улсын хөрөнгө оруулалттай байгуулагдсан Монгол улсын анхдагч шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувийн аж ахуй юм. 2004 онд  байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэх үедээ шугамын буюу хавтгай шоколадыг сүүний амттайгаар 3 төрлийн хэмжээтэй зах зээлд нийлүүлэн эхэлсэн нь Голден Говь брэндийн эхлэл байсан юм. 12 жилийн хугацаанд шат дараалалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл болон өргөтгөлийн ажлыг эрчимтэй явуулснаар өнөөдрийн байдлаар 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн өргөжсөөр байна.  Есөн Од Фүүд Интернэйшнл ХХК нь одоогоор үйлдвэрийн хагас автомат шугамтай бөгөөд бүрэн хүчин чадлаараа өдөрт 5н тонн шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Компаний цаашдын урт хугацааны зорилт нь үйлдвэрлэлийн шугамуудыг бүрэн автомат болгон бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлж чанарыг эрхэмлэн шат шатаар өргөжин хөгжин  ажиллах явдал юм.